МОНГОЛ ХҮН - МОНГОЛ АПП

Орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилт болох гар утас, компьютерийн хэрэглээнд ойр болгон
бүтээсэн программ хангамжийн хөгжил, боломжийг монголчуудынхаа өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор
манай баг байнга санаа тавьж ажилладаг

Цахим айлтгал  Жилийн засал

МОНГОЛ КАЛЕНДАРЬ АППЛИКЕЙШНИЙ ТАНИЛЦУУЛГА

Бид монголчуудын өв соёл болох Төгс Буянт Монгол зурхайн ёсны цаг тооны бичгийг “Мongol Calendar” аппликейшн болгож хэрэглэгч олондоо 2015 оны 2-р сарын 18-нд Хонин жилийн сар шинийн босгон дээр анх Андройд, IOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжинд зориулж танилцуулсан билээ.

Бид энэхүү бүтээлээ анхлан бий болгохдоо монгол зурхайн хамгийн их мэдээлэлтэй, хэрэглэхэд хялбар, хамгийн шинэлэг шийдэлтэй, үнэгүй татах, интернэтгүй /offline/ орчинд ажиллаж байх зэргээр хэрэглэгч таны төлөө зорилго өвөрлөж энэ хугацаанд хэрэглэгчдийн таашаалд хүрсэн бүтээгдэхүүн болж чадсан юм.

Цаашид ч хэрэглэгч таны төлөө олон шинэлэг зүйлийг тогтмол нэмж боловсронгуй болгох болно. Хэрэглэгч таныг хүн төрөлхтний гайхамшигт бүтээл техник технологийн хөгжлийг хамтдаа хүртэж, Монголын шавхагдашгүй өв соёл, Монголын цахим хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд бид бүхэнтэй хамтарна гэдэгт гүнээ итгэж байна.

Монгол календарь апп нь үндсэн 7 хэсгээс бүрдэнэ.

1. ЦАГЛАБАР хэсэгт:

7 хоногийн цаглабар босоо болон хөндлөн байдлаар харагдана. Өдрийн дэлгэрэнгүй үрийг үзэхийн тулд тухайн өдрийг сонгосноор дараах мэдээллүүд тайлбарын хамт гарч ирнэ. Үүнд:

  • Аргын өдөр, билгийн өдрийг олох хүрд
  • Долоо хоногийн цаглабар
  • Өдрийн үр, хүмүүний сүлдэн байрших газар
  • Монгол хүний эрүүл явах үндэс эрүүл мэндийн зөвлөгөө
  • Сар, орд, гарагийн үр
  • Билгийн өдрийн үр
  • Жил өдрийн үр
  • Од, мэнгэ, суудал, барилдлагын үр
  • Шүтэн барилдлагын үр
  • Өдрийн сайн, муу зүг
  • Сарны ургах, шингэх цаг, дүүрэлтийн хувь

features-img
features-img

2. ЧУХАЛ ӨДРҮҮД хэсэгт:

  • Албан тушаалд дэвшихэд сайн өдөр
  • Арилжаа наймаа хийхэд сайн өдөр
  • Балжиннямтай өдөр
  • Үс засуулахад сайн өдөр гэх зэргээр 43 чухал өдрүүдийг оруулсан. Сонголтыг хэрэглэгч танаа үлдээсэн.

3. ЭНЭ ЖИЛД хэсэгт:

  • Аргын төрсөн он, сар, өдрөөр билгийн төрсөн он, сар, өдрийг олох хүрд.
  • Жилийн засал: Эндээс та төрсөн жил, энэ жилийн өөрийн нас, мэнгэ, суудал, чулууны үр гэх мэт жилийн ерөнхий ноён нуруу, төөргийг мэдсэнээр жилийн туршид анхаарах, хянамгайлах зүйлсийг мэдэх болно.
  • Заслын номууд: жилийн ерөнхий ноён нуруу, төөргөөс харгалзах заслын ямар ном уншуулах ёстойг мэдэх болно.
  • Мөр гаргах зүг: Цагаан сарын шинийн нэгний өглөө мөр гаргах учиртай байдаг 10-100 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мөр гаргах зүгийг үзүүлсэн.

features-img
features-img

4. ЦАХИМ АЙЛТГАЛ/E-GANDAN

Та дэлхийн хаанаас ч, хэдийд ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа хийдүүдэд номын айлтгал хүргүүлж, өөртөө болон хэн нэгэнд хэзээ ч ном уншуулах боломж нээгдэж байна.

5. ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Хэрэглэгч та өөрийн амьдран суугаа газрыг бүртгүүлснээр оршин суугаа газрын (зөвхөн Монголын 21 аймаг, 329 сумын цаг агаарын мэдээ) цаг агаарын 14 хоногийн мэдээг хүлээн авна.

features-img
features-img

6. ШИНЭ МЭДЭЭ

Бид танд:

  • Шилдэг 5 сайтын мэдээ
  • Хамгийн шинэ мэдээ
  • Хамгийн их уншигдсан мэдээ
Таны ухаалаг төхөөрөмжинд хамгийн сүүлд шинэчилэгдсэн мэдээ мэдээлэл дараагийн шинэ таталт хийх хүртэл уншигдах боломжтойгоор хадгагдана.

7. PUSH NOTIFICATIONS

Манай апп энэхүү мэдээллийн сувгаар танд зориулсан тусгай мэдээ мэдээлэл, зар мэдээ зэргийг цаг алдалгүй хүргэх болно.

features-img

Давуу талууд



Free

Үнэ төлбөргүй татаж авна. Зурхай, чухал өдрүүд, жилийн засал ном харах, цаг агаар, мэдээ мэдээллүүдийг үнэгүй ашиглах боломжтой.

Offline

Цаг тооны бичиг буюу цаглабар Offline горим буюу интернэтгүй орчинд ажиллана

24/7 Online Puja

Дэлхийн хаанаас ч хэзээ ч номын айлтгал хүргүүлж болно. Бүтэн жилийн буюу 365 хоногийн айлтгалын захиалгыг урдчилан өгөх боломжтой.

Арга ‹› Билэг

Аргын өдрөөс билгийн өдрийг, билгийн өдрөөс аргын өдрийг хөрвүүлэн олж болно

Мэдээ мэдээлэл

Монголын болон дэлхийн шилдэг мэдээ мэдээллийг хүлээн авна

Өдөр, зүг, цаг

Аялагч, малчдад зориулсан сарны дүүрч харагдах хувийг үзүүлсэн

Эрүүл монгол хүн

Монгол хүний эрүүл мэндэд зориулсан зөвлөгөө

Цаг агаар

Монголын бүх сум суурин газруудын 14 хоногийн цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг алдалгүй хүлээн авна

;