Авидын чого

Энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргаж, хойт төрөлдөө Диваажин тэргүүтэн бурханы оронд төрүүлэх тухайд

Алтанганжуур

Бурхан багшийн айлдвар сургаалын төвдөөр дамжин хөрвүүлэгдсэн нэгээхэн хэсэг бөгөөд тусгай хар өнгийн цаасан дээр алт, эрдэнээр гараар бичиж бүтээсэн учир өргөл өргөн айлтгуулбаас амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх судар болой.

Алтангэрэл

Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуулахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэн хадгалдаг ёстой нийт монголчуудын гол шүтээн судар болой.

Алтангэрэлийн даллага

Хүн мал, идээ эдийн хишиг тогтоох, гарз гай арилгах, хишиг буян арвитгах.

Амин золиг

Золиг гаргаж амь нас уртасгах, өвчнөөс гэтэлгэх, цаг бусын үхлээс аврах, ослоос амь аврахад айлдуулдаг.

Ариун сан

Бузар дэвийг арилгах, лус савдаг аргадах

Бадамхатан

Энэтхэгийн их эрдэмтэн ловон Бадамжунайн олон төрлүүдийн цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном бөгөөд ажил үйлс бүтээх, лус савдгийн хорлол амарлиулахад айлдуулдаг.

Базарсад

Хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг амарлиулах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай “Таван сахьяа” хөлгөн судар юм.

Балгон дон-а сэржим

Алдсан зүйлийг олох, эрэл сурал хийх, хэл ам намжаах, хэрэг зориг бүтээх үйлд сайн.

Банзрагч

Хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг амарлиулах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай “Таван сахьяа” хөлгөн судар юм.

Бард солдэв

Нас нөгцөгсдийг зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэж дараа төрөлдөө сайн төрөл хурдан түргэн олох тухайд айлдуулна.

Барчад ламсэл

Аливаа үйл бүтээхэд тотгорлогч гадна, дотны саад зэтгэр бүгдийг арилгахад айлдуулдаг.

Богд ламын чого

Энэ насанд бурханы шашинтай учирч, сайн явдлаар явж, хойт төрөл тутамдаа Богд ламын шашинтай учрах ерөөл тавихад.

Брүлдор

Гортох, бие хямрах, дөрвөн мах бод хямрах, газар лусын хорлолд айлдуулдаг балин өргөл гүрэм.

Бумчин

Өвчин нэрвэгдэх, хүүхдийн 15 ад зэтгэр арилгахад айлдуулна.

Бумчин-1000

Нас урт, өвчингүй байж эд өглөг арвижин, хүүхэд нялхасыг өвчин зовлонгоос аварна

Бурхан багшийн налчог

Тэнгэр, лус, шимнус, бөө тэргүүтний хорлол хараалыг няцаах, хүүхдийн өвчин тэргүүтэнд айлдуулна.

Бурхан багшийн чого

Амар амгалан, сайн сайхныг бүтээхэд.

Бүжин лхамын сан /эхийн нас тоолон/

Үр хүүхэд тогтохгүй үед буюу үрийн хишиг тогтооход эхийн нас тоолон уншина.

Гавсүмба

Богд ламын айлдсан Бурхан багшийн магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх номын мөрөөс хагацахгүй байхын тухайд уншдаг. Бас нас нөхцөгсдийн хойтын буянд ч зориулан айлдуулдаг.

Гангаан дой

Хүүхдийн өвчин, ялангуяа хөлсөхөд айлдуулдаг гүрэм.

Ганданлхавжа

Богд ламд Манзушир бурханд хувилж түүнээс нянжүд буюу чихнээс чихэнд дамжин уламжлагдсаар Төвдийн Басо Чойжижамцын үед үсгэнд буусан лама налжор буюу багшийг шүтэх ёго бясалгал. Багшийн ачийг дурьдан санах, Гандангийн оронд хамт төрөх ерөөл тавьж айлтгуулдаг.

Ганжуур

Бурхан багшийн айлдсан ном судрыг нэгтгэн хураангуйлж “ганжүр” буюу “зарлигийн хөрвүүлэг” хэмээх нэртэй 108 ботийг ихэвчлэн шүнх буюу бэхээр гар бичмэл болон барласан байдаг. Иймд сүсэгтэн олон, өглөгийн эзэд ээн ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг болой.

Ганшаг догсүм

Аливаа сахиусыг бүрэн тахилгаар айлдахгүйгээр тахилгын судар доторх ган буюу хангах, шагва буюу наминчлал, догво буюу няцаах гэсэн гурван гол уншлага, зан үйлээр даатгуулж болно.

Гарма юм

Гарагийн цээрийг арилгахад айлдуулна.

Гови лха

Ээнэгшсэн таван тэнгэр буюу Атаа таван тэнгэр нь эхээс төрмөгц толгойн орой, баруун мөр, суга, зүрх, зүүн суга зэрэг хүний таван оронд байрлан санасан зүйлийг бүтээх, сүлд хийморь сэргээх, эд хогшил арвижуулах, барцад саад арилгах, гадны хорлол хөнөөлөөс хамгаалж байдаг байна.

Гови лха / даллага /

Буян заяаг тэгшлэн ажил үйл бүтээж, хишиг буян дэлгэрч ноён нуруу тэгширнэ.

Гомбо

Лус савдаг, ад зэтгэр, албин чөтгөр, муу онгод, хараал, зүхэл номхотгогч их сахиус.

Гомбо гүрийн дэлгэр тахилга

Эрдэнэ зуу хийдийн гол сахиус,

Гомбын ганс

Сүлд, сүнс доройтох, өвчин зовлонд нэрвэгдэхэд.

Гонгор

Эд хогшил арвижуулан цагаан зүгийг дэмжиж сайн үйлийг тэтгэгч гол сахиус.

Гонзэг

Өвчин зовлон, жилийн засал, ноён нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.

Гурван гүрэм

Элдэв өвчин, бузар дэв арилгах, зовлон гай зэтгэр арилгахад айлдуулдаг.

Гүн А

Таван хаан хэмээх сайн үйлийг тэтгэж албин чөтгөр, ад зэтгэр зэрэг муу зүйлээс сахин хамгаалах андгай тангарагтай чойжин сахиус.

Гүнриг

Гүнригийн увдисыг Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрийн хүү Норовдэмамэдийг гурван муу заяаны зовлонгоос гэтэлгэхэд зориулан номлосон. Насан өөд бологсдыг муу заяаны зовлон эдлүүлэлгүй сайн төрөл олуулах буяны үйлд айлдуулдаг.

Гүсүнтүгийн мандал

Бурханы лагшин, зарлиг, таалалд бие, хэл, сэтгэлийн буянаа мандал болгон өргөж сайн сайхныг бурханд даатгадаг.

Гэгдор

Тотгорын 1080 муу зүйлийг дайлж зайлуулдаг уншлага гүрэм.

Гэнцэн бэлийн даллага

Сайн хань ижилтэй болохын тухайд уншуулна

Да сүн

Адуу малын өвчин, чоно нохой зэрэг элдэв аюулаас гэтэлгэх тогтоол тарни.

Дага-Иши

Хойтын буянд зориулан айлтгана.

Дагва сэржи дотиг

Од гариг, өдөр зүг, цаг, мэнгэ голлох, гүмиг, нашиддүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан гол судар.

Дагижанчүв

Аливаа ертөнцийн бүх сайн үйлийг бодь сэтгэлийн үүднээс түргэн бүтээхийг ерөөсөн ерөөл болой. Аян зам, наймаа худалдаа зэрэг бүх зүйл бүтэхийг ерөөж айлдуулдаг бодьсадвагийн ерөөл.

Дадог сэрсүм

Өвчин зовлон, гай барцадаас гэтэлгэх гурвалсан хөлгөн судрын засал гүрэм юм.

Далха

Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна. Мөн жилийн засал, хэл ам, хэрэг заргад ч айлтгана.

Дамдин

Морин тэргүүнтэй бурхан учир адуу мал, хурдан морь зэрэгт ээлтэй сайн. Ад зэтгэр, хэл ам, догшин лус савдаг номхотгох зэрэг хатуу үйлийн гол ядам.

Дамдин чойжоо

Аливаа амьтны сайн муу үйлийг шүүн тунгаагч, сайн үйл, номыг тэтгэгч их эрлэг номун хаан.

Дамжин

Мужаан, дархан хүмүүсийн гол шүтээн гэдэг. Хэл ам, хараал хорлолын гэмээс гэтэлгэнэ. Хатуу үйлд сайн.

Дамцаг доржийн дайв

Муу үйл, лай ланчиг, тангараг дамцаг доройтоход айлдуулдаг.

Дамчой бадгар

Өвчин зовлон, жилийн засал, нутаг нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.

Данжуур

Бурхан багшийн айлдсан Ганжуурт Энэтхэгийн эрдэмтдийн хийсэн тайлбар шастируудыг нэгтгэсэн Данжуур буюу шастирын хөрвүүлэг хэмээх нэртэй 255 боть ном юм. Данжуурыг энэ ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчилэн бүтээхийн тухайд айлдуулна.

Дарь Эхийн мандал шива

Ажил үйл түргэн бүтээх, үйлс явдал тэгшрүүлэхэд айлдуулдаг.

Дарь эхийн сан, сэржим, даллага

Үр хүүхэд, идээ ундаа, хүн мал, эдийн хишиг буян тогтоох болон ажил үйл бүтээхэд сэржим өргөнө.

Дарь эхийн чивэл

Амь нас аврах, өвчин зовлонгоос гэтэлгэх, дэв бузар, хэл ам, насны бузар арилгахад айлдуулдаг “үхлийг хуурах” хэмээх хатуу гүрэм.

Дашдондов

Худалдаачин наймаачдын аян замд зориулан айлдсан Бурхан багшийн анхны судар юм. Аян зам, зүг чиг, засалд айлтгадаг.

Дашзэвэг

Од гариг, өдөр, зүг цаг, мэнгэ голлох, гүмиг, нашидүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан судар.

Дигдивгүнсэл сан

V Банчин Богдын айлдсан дэв бузар, барцад саад, жил, сар, өдөр, цаг, мэнгэ, од гаригийн харшлах шалтгаан бүгдийг арилгах хамгийн алдартай бөгөөд жилийн засал хийж болох ариун сан.

До дүдба

Ухаан билиг, буян хишийг дэлгэрүүлэх, ад зэтгэр, аливаа хорлол, шулмын хорлолоос гэтэлгэхэд айлдуулдаг билиг бирамидын судар болой.

До занлүн

“Үйлийн үрийг мэдье гэвэл үлгэрийн далай унш” гэдэг эртний монгол үгтэй учир нүгэл хилэнцээ нимгэлэх, чухаг дээд гуравт үйлийн үрд итгэмжилсэн сүжиг төрөх, дараа төрөлдөө өндөр язгуурт төрөл олох тэргүүтэн тус эрдэм ихтэй.

Догсүн

Аливаа хорлол, хорлох сэтгэлийг амарлиулах, барцадыг арилгах, үйлс бүтээх, хийморь сэргээхэд айлдуулдаг.

Додэ галсан

Сайн цагийн мянган бурханы энэхүү судрыг уншуулснаар үйлдсэн хилэнц нимгэрэн хойт төрөлдөө сайн төрлийг олох тэргүүтэн тус эрдэм цаглашгүй ажгуу.

Додэ жажа

Өвчин зовлон, хорлол хөнөөлгүй байх, өөд бологсдын хойтын буянд зориулан айлдуулдаг.

Доёд шагвийн сүн

Нүгэл хилэнц, хэл ам, дамциг тангараг доройтоход айлдуулдаг.

Долма дамжайви сүн

Өвчин зовлонгоос гэтэлгэх увидас тогтоол тарни.

Донбо жамбын до

404 өвчний үндэс, 1080 зэтгэр дотгор, 360 ад зэтгэрийг номхотгоно.

Доржзодов

Хорлол хөнөөлд үл дийлдэх, буян аривдах, муу заяаны зовлонг үл эдлэх, өвчин зовиураас гэтлэх тэргүүтэнд айлдуулдаг билиг бирамидын судар болой.

Доржзодов-1000

1000 удаа Доржзодов судар уншуулах

Доржнамжом

Хилэнц нүгэл, аливаа хорлол түйтгэр, бузар дэвийг аригах тэргүүтэнд айлтгадаг.

Доржнамжомын жавтүй

Хараал жатга, бузар дэв, атаа жөтөө, ад дон, архи, улаан цагаан идээний бузар арилгах угаалга гүрэм, заслын дээд.

Доржнамжомын нолсан

Элдэв бүх төрлийн бузар дэвийг ариусгах сан тахилга.

Дором жарз

Ад зэтгэрийн хорлолоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Доромбүл

Аливаа сахиусанд дронбүл буюу балин өргөх зан үйл байдаг бөгөөд өргөл өргөж даатгаж байгаа болой.

Дүнсэр

12 жилийн дотор нэг их харш, хоёр бага харш жил байдаг. Их харш жилийн заслыг энэхүү дээдийн номоор засна

Дүншиг

Энэ хойтын гурван үүд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн хилэнц нүглийг наминчлах мөргөлийн ном.

Дүртод дагвын сэржим

Хулгай дээрэм, хүч түрэмгийлэн эзэрхэх зэрэг үйлийг амарлиулахад өргүүлнэ.

Дэвжад сэржим

Хулгай дээрэм, алдуул мал олоход болон гай барцад, хорлолыг арилгах, санасан хэрэг үйлс түргэн бүтээхэд.

Дэнбэрэл додба

Бурхан багшийн сургаал, үзэл онолыг магтсан магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх, номын мөрөөс хагацахгүй байхын тухайд айлдуулдаг богд ламын шүтэн барилдлагын алдарт магтаал.

Жавши

Өвчин, ад зэтгэр, муу зөн шинж арилгах, үйл явдал сайжруулахад айлдуулдаг төхөөрөг бүхий Бурхан багшийн томоохон гүрэм засал.

Жадамба

Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад айлдуулна гэсэн билиг бирамидын судар болой.

Жалбу дой

Ад зэтгэрийн хорлол арилгах гүрэм.

Жалсон

Ад зэтгэрийг номхотгох гүрэм.

Жамбал цанжод

Гэр байшин, сүм дуганы газар авах, овоо хангай тахих засал, өтгөсийг нутаглуулах, жил, сар, өдрийн бүх засалд айлтгана.

Жамбын чого

Ирээдүйд Майдарын шашинтай учрах ерөөл тавьж хуруулдаг хурал юм.

Жамсран

Улаан сахиус нь ад зэтгэр, гарз гарлага, хэл ам, хэрүүл зарга, хулгай дээрэм, элдэв хорлол хөнөөл зэргийг номхотгон дарагч гол сахиус.

Жамсрангийн догжур

Хар хэл ам таслах, өвчин зовлонгүй байх зэрэг муу зүйл бүгдийг арилгах их гүрмийн нэг.

Жанаггагдог

Харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, хорлол хөнөөл, харшлал шалтгаан бүхнийг зайлуулахад айлдуулна.

Жанцан зэмо бүнжан

Хийморь, цог золбоо, сүр хүч, хэрэг зарга, хэрүүл тэмцэлд дийлдэхгүй байх тухайд айлдуулна.

Жигжид

Есөн нигуур, 16 бойв, 34 мутартай хамгийн догшин ядам ямандаг нь бүх ядам, сахиус, лус, савдаг бүгдийг захирах чадалтай шарын шашны их ядам юм.

Жинлав цогзол

Гадна, дотны хямрал тэмцлийг дарахад айлтгуулна. Өндөр гэгээний айлдсан дайныг дарсан гэдэг алдарт “Цагийг тохинуулагч залбирал” бүтээл юм.

Жүнш дором

Бие махбодын хямралаас гэтэлгэх, өвчин зовлон, шаналлаас гэтэлгэх, дөрвөн махбодын хэм алдагдахад айлдуулдаг.

Загдзүсүм

Хүүхэд, нялхсын өвчин, ад зэтгэр, айх хөлсөхөд айлддаг.

Замбала

Эд хогшлыг арвижуулан заяа буян тэтгэгч эдийн тэнгэр юм.

Замын сан даллага

Аян замд барцад саадгүй зорчиход.

Зандой

Албин чөтгөрийн хорлолоос гэтэлгэх тухайд

Зансал

Ад зэтгэрийг номхотгох гүрэм.

Зүгдор барва

Муу зүүд, зүүдний ёс шинжийг арилгахад айлдуулдаг.

Зүгдор намжилмаан сүн

Цаг бусын үхэл, өвчин зовлонгоос гэтэлгэх, нас уртасгах Зүгдор намжил бурханы тогтоол тарни.

Зүгдор намжилын дончод

Мянган мөргөл, мянган эргэл, мянган тахил өргөж уншдаг хурал. Жүгдэрнамжил бурханд тахил өргөж даатгаснаар өвчин зовлонгоос гээтлгэн, хойт төрөлд зуурдын зовлон эдлэлгүй диваажинд төрөх ерөөл тавимой.

Итгэл

Лам гурван эрдэнэд энэ болон хойт насыг даатгах тухайд.

Их манла

Түшээт хан Чахундоржийн хүсэлтээр V Далай ламын зохиосон Маналын дэлгэрэнгүй тахилга уншлага. Энэ төрөлд өвчин зовлонгүй амар амгалан байх, хойт төрөлд зуурдын зовлон эдлэлгүй муу заяаны зовлонгоос гэтлэж сайн төрөлд төрүүлэхэд зориулан айлгадаг.

Ламаадан

Оюун билиг хурцалж ухаан сайжруулахад айлдуулдаг Манзуширийн магтаал.

Ламрим чого

Бурханы хутгийг олох хүртэл зам мөрийг заах, хүмүүний үргэлжийн сайн сайханд зориулан хурна

Ланчаг дормо

Ужиг өвчин, зовлон, лай ланчиг, өр шир, хууль цааз зэргийг хөнгөвчилөхөд.

Лома жомо сүн

Ханиад, хижиг өвчин, лай ланчиг, ад зэтгэрийг арилгах тогтоол тарни.

Лусын балин /Лү дор/

Лусыг баясгах, өргөл өгөх болон лусын хорлолоос гэтэлгэхэд.

Лусын сан

Газар лус, гал усны аюул, лусын гаралтай өвчин хорлол, хөнөөлөөс гэтэлгэхэд.

Лү дондол

Лусын хорлол, тамга арилгах хатуу гүрэм.

Лү- аг- еид сүм жиндолбийн сүн

Бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйл лай, ад зэтгэрийн хорлол, өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Лүгсүн

Хонь малыг сахин хамгаалж өвчин, дэв бузраас хамгаалахад айлдуулна.

Лүмбүмгарбо

Гал усны аюул лус, савдаг, нянгийн хорлол арилгахад айлтгана.

Лхам

Өвчин, ад зэтгэрийг амарлиулж, нас буян номыг арвижуулж, эрх мэдлийг эрхшээж, алив муу бүгдийг номхотгогч охин тэнгэр галиндиви.

Лхам мам туган

Ад зэтгэрийн хорлол, халдварт халуун өвчин, өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Лхам норжүнмаан сүн

Хүн, мал, идээ эдлэлийг арвижуулах тухайд айлдуулдаг.

Лхаму Осор жамаан сүн

Хулгай, хэл ам, атаа жөтөөнөөс гэтэлгэх тогтоол тарни.

Лхоготой Гүнриг /Амьдын/

Амьдын лхого нь ужиг өвчин, дэв бузар, лай ланчиг зэрэг зовлонгоос гэтэлгэнэ.

Лхоготой Гүнриг /Нөгцөгсдийн/

Нас барагсад зуурдын зовлон эдлэлгүй муу заяаны зовлонгоос гэтэлгэж диваажин тэргүүтэн бурханы оронд сайн заяанд төрүүлэх тухайд айлтгадаг.

Маани ганбум

Жанрайсиг бурханы үүднээс энэ ба хойтын буян хишгийг арвижуулахад айлтгана.

Маанийн ерөөл

Энэ ба хойт насанд диваажингийн ерөөл тавих болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.

Маанийн чого

Нас буян арвижуулах болон хойтын буянд айлдуулдаг Жанрайсиг бурханы тахилга. Маанийн бүтээл хэмээн дэлгэрэнгүйгээр ч хурдаг Жанрайсиг бурханы тахилга уншлага.

Малын банзрагч

Малын өвчнийг анагаахад зориулсан.

Малын Банзрагчийн даллага

Эд мал арвитгах, өвчин зовлон, гай барцадгүй байх.

Малын сан

Малын дэв бузар, өвчин ад зэргийг арилгах тухайд.

Манал лхого

Хойтын буянд зуурдаас гэтэлгэж, сайн заяанд төрүүлэхэд, амьдын лхого нь өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Маналын дончод

Мянган төрөл, мянгөн эргэл, мянган тахил өргөж уншдаг. Оточ бурханд тахил өргөж даатгасанаар өвчин зовлонгоос гэтэлгэж, хойт төрөлд зуурдын зовлон эдлэлгүй диваажинд төрөх ерөөл тавимуй.

Мандал

Бурхан шүтээнд өргөх хамгийн дээд өргөлийн нэг бөгөөд юу санасан сайн үйл бүгдийг бүтээх болой.

Миеэ гомбын додбо

Сэтгэл санаа тогтвортой, үйл явдал тэгшитгэхэд айлдуулдаг магтаал.

Минтүгвийн чого

Нүгэл хилэнц арилгах, энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргалж, хойт төрөлдөө Минтүгвийн орон тэргүүтэн бурханы оронд төрүүлэх тухайд.

Моломнамсүм

Хойтын буянд зориулна.

Найдан чого

Санасан үйл сэтгэлчилэн бүтэх, бурханы шашин өнөд дэлгэрч, хамаг амьтан амар амгалан байж, эд хогшил арвижуулахад айлтгадаг 16 архадын тахилга.

Наймааны сан, сэржим, даллага

Худалдаа наймаа хийх, ажил төрөл хайх, наймаа худалдаа, арилжааны тэнгэрт даатгахад.

Намсрай

Эдийг тэтгэгч гол сахиус. Тус сахиусыг шүтэхэд эд хогшил аривжих нь дамжиггүй боловч хар хувцас, хар малгай өмсөх, сэтэрхий аяга хэрэглэх зэргийг цээрлэж өглөгийг сайн өгвөл тэтгэх болой.

Намсрайн даллага

Идээ эд, хүн, малын хишиг тогтоох, гарз гарлага арилгахад.

Намхай нинбо

Суудал өнцөгдөх, суудлын засалд, ялангуяа огторгуй, хий суудал болон лус савдаг нянгийн хорлол зэрэг засалд айлддаг.

Намшир

Эрлэг, ад зэтгэрийг номхотгоход айлдуулдаг Эрлэг номун хаан буюу Дамдин чойжоо бурханы магтаал.

Нанжад

Од гариг, өдөр зүг, цаг, мэнгэ голлох, гүмиг, нашиддүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан гол судар.

Нашидүрсүмийн засал

Зургаан жилийн давтамжтай гурван жил дараалан жил боон суудлын нашиддүрсүмийн засал хийлгэнэ.

Нити

Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэхэд, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад билиг бирамидын судар болой.

Нишин чарга

Нас уртасгах, цусны даралт зэрэг насны өвчин арилгахад.

Ногоон Дарь эх

Ажил үйлс дэлгэрүүлэх, муу зүүд арилгах, өвчин зовлон гэтэлгэх, ад зэтгэр арилгахад айлтгуулна.

Норовсамбуун сүн

Эд хогшил арвижуулах тогтоол тарни.

Нүрзэд

Ажил үйл түргэн бүтээх болон нас барагсдыг зуурдын зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг Махгал сахиусны магтаал.

Нэва гүнсэл

Өдөр, өдрийн муу харшлах шалтгааныг арилгах заслын гол судар.

Ово маани

Энэ насны сайн сайхан болон өнгөрсөн хүний хойтын буянд зориулан айлтгадаг.

Огторгуйн үүд хаах

Ихэвчлэн огторгуй суудалд суухад хийлгэх засал гүрэм.

Ондогжан

Майдарын гэгээний айлдсан юм судрын утгыг найман бодьтой, далан утгаар тайлбарласан алдарт ном. Ганжуур, юм, додүд уншуулахтай адил тус эрдэмтэй.

Оройн ерөөл

Хойт насны буян, амьдын буян хийхэд зориулан айлдуулдаг их ерөөл магтаалын хурал. Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэнд зориулан Өндөр гэгээн Их хүрээнд “Цагаан сарын их ерөөл” нэртэй хуруулж эхэлсэн гэдэг.

Очирваань

Их Монгол Улсыг даасан догшин ядам, сахиус юм. Аливаа муу үйл бүхнийг номхотгогч хаан.

Палчэн

Өвчин зовлон, жилийн засал, нутаг нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.

Принжол

Аливаа сахиусанд принжол буюу үйлсийг даатга хэмээх хүчтэй даатгалаар ажил үйлс, санасан зүйлээ даатгадаг уламжлалтай.

Пүлжүн ма

Хойт насанд диваажингийн орноо төрөх ерөөл болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.

Са юм

Гаригийн цээрийг арилгах заслын ном.

Савдаг дондол

Савдагийн хорлолоос гэтэлгэх хатуу гүрэм.

Саеи нинбо

Суудлын засал, ялангуяа шороонд суух болон лус савдаг нянгийн хорлол зэрэг засалд айлтгадаг.

Самбалхүндэв

Санасан хэргийг ажил хэрэг сэтгэлчлэн бүтээхэд айлтгана.

Сандуйн жүд

Өвчин зовлон, муу заяаны зовлон, осол аваараас хамгаалахад айлдуулдаг. Сандуйн жүд уншиж буй газрын салхин доогуур гарахад л муу заяанд унадаггүй адис жинлавтай тарнийн ёсны дээд ном юм.

Санжаа гүнла

Энэ ба хойт насанд Гандангийн орноо төрөхийн ерөөл тавих болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.

Санжод молом

Монголоор “Хутагт сайн явдлын ерөөлийн хаан” хэмээх алдарт ерөөл. Хэл ам, хараал жатга, үйлс явдал сайжруулахад айлдуулдаг.

Санжод молом -1000

Санжод молом мянгантаа уншуулах

Сахиусны догжүр

Өвчин зовлон, гай барцад, хэл ам, гүтгэлэг, хэрэг зарга амарлиулах зэрэг амарлиулах болон хатуу үйлд.

Сосорбарамын сүн

Өвчин зовлон, ад зэтгэр, элдэв хорлолоос гэтэлгэх тогтоол тарни. Үрийн хишиг буян тогтоох зэрэг хүүхдэд ихэвчлэн уншуулж заншсан байдаг.

Сундуй

Айл өрхийн жилийн нуруу, бүх төрлийн засалд айлдуулна.

Суудлын өнцгийн засал

Суудал өнцөгдсөнийг засах засал

Сүнчиндэн-а сүн

Гурван муу заяаны зовлонгоос хүмүүн, амьтныг гэтэлгэх, хойтын буянд зориулан айлтгана.

Сүр

Зуурдын өлсөх ундаасах зовлонгоос гэтэлгэх.

Сэмнид принлэй

Ад зэтгэрийг амарлиулж, нас буян арвижуулж, эрх мэдэлтэй байлгах, элдэв гай тотгорыг арилган ажил үйл бүтээх зэрэг дөрвөн үйлийг түргэн бүтээхэд Лхам бурханд даатгадаг магтаал.

Сэндомын догво

Хэл ам, хэрүүл тэмцэл, хараал, гай барцад арилгахад айлтгуулна.

Сэндомын догжүр

Хар хэл ам, хараал, ад зэтгэрийн хүчтэй хорлол зэрэг муу зүйл бүгдийг арилгах хатуу гүрэм.

Сэндонма

Хэл ам, хараал хорлолын гэмээс гэтэлгэнэ. Хатуу үйлд сайн.

Тарвачинбо

Энэ ба хойт насны буян, муу заяаны зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Тойдол

Нас нөгцөгсдийг зуурдын зовлонгоос гэтэлгэж сайн төрөлд номоор удирдан залахад айлдуулдаг.

Түй

Бурхан шүтээндээ хүндэтгэл үзүүлэн угаал өргөж даатгасанаар нүгэл хилэнц ариусч сэтгэлийн тус бүтээх тухайд айлдуулдаг.

Улаан юм

Улаан шунхаар бүтээсэн учир амьтанд тус хүргэх нь түргэн байдаг гэх бөгөөд Их хүрээнд бангай аймагт ганц байсан нь зөвхөн Гандантэгчэнлин хийдэд өвлөгдсөн бөгөөд айлтгуулахад нэн тустай гэдэг.

Уманжүг

Бурхан багшийн судрын гол утга болох хоосон чанарыг тайлбарласан шастир. билиг оюун, ном эрдмийн үйл, сайн үйлийг бүтээхэд саад зэтгэрийг арилгана.

Усан балин /Чү дор/

Бурхан шүтээн, лус савдаг, хангай дэлхийд усан балин өргөснөөр газар лусын хорлол, өвчин зовлонгоос гэтэлгэмой.

Үүдэн тэнгэрийн тахилга

Гарз гарлага хаах, олз омог олж, буян хишиг тогтоох тухайд гэртээ ихэвчлэн тахиулдаг.

Ха бармайн дой

Ад зэтгэрийн хорлол арилгах гүрэм.

Хамчу нагбо

Аливаа хэл ам, хэрүүл тэмцэл арилгах, хууль цаазын гэм ослоос хамгаалахад айлдуулдаг.

Хамчу нагбо-ын догжүр

Хар хэл ам, хэрүүл тэмцэлийн нигуурыг арилгах хүчтэй гүрэм.

Хамчу нагбо-ын сэржим

Аливаа хэл ам, хэрүүл тэмцэл, хэрэг зарга, хууль цаазын ослоос хамгаална.

Хамчү нагбо-1000

Хэл амны засалд

Хангалуудын сан сэржим

Өвөг дээдсийн үеэс үе уламжлан шүтэж ирсэн эдгээр догшин ядам, сахиусанд даатган сан тавиулж, сэржим өргөн даатгаваас удам угсаа үе улиран харж тэтгэх андгай тангарагтай сахиуснууд баясан, юу санасан ажил үйл түргэн бүтээж, эд хөрөнгө арвитгаж, барцад саад бүгдээс гэтэлгэмой.

Хийморийн сан

Хийморь сэргээх, ажил үйл бүтээх, санасан зүйл сэтгэлчлэн бүтээхэд.

Хийморийн сан-1000

Хийморь лүндааг сэргээхэд

Хурал даган баясах / Жамжиг

Хурал даган баяссанаар хуралд таны нэрийг тусгайлан дуудаж бурхан, сахиус шүтээнд даатгадаг болой.

Хүүхдийн Банзрагч

Хилэнцийг арилгах, хүүхдийн өвчнийг амарлиулах тарнийн их хүч чадалтай “таван сахиа” хэмээх Банзрагчийн хураангуй.

Цагаан Дарь Эх

Цаг бусын үхлийг арилгаж нас буяныг арвижуулахад айлтгуулна.

Цагаан өвгөний сан, сэржим

Малын үрс , хишиг тогтоох болон сүү тараг, цагаан идээ арвижуулахад.

Цагаан шүхэрт

Цагаан хэл ам, ном буяны үйлд зориход, өвчин зовлон, саад зэтгэргүй байх, ажил үйлс өөдлөн дэвжихийн тухайд айлтгана.

Цагаан шүхэртийн догжүр

Хар цагаан хэл ам таслан өвчин зовлонг арилгаж амар амгалан байх тухайд айлдуулдаг гүрэм.

Цанба

Эсүрэн тэнгэр нь тэрсүүд муу үзэлтнийг номхотгон дарагч Өндөр гэгээний хамгийн ойрын шажныг тэтгэгч сахиус байжээ. Ихэвчлэн хатуу үйлд сайн.

Цэвэгмэдийн чого

Нас буян арвижуулж, өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг Аюуш бурханы тахилга.

Цэдэв

Нас уртасгах, цаг бусын үхэл өвчин зовлонгоос гэтэлгэх тухайд айлдуулдаг насны бүтээл ном.

Цэнд

Нас уртасгах, насны цөв арилгах, цаг бусын үхлээс гэтэлгэх тухайд айлдуулдаг.

Ча сүм

Газар лус, нян, бирд, тотгор, савдгийн гүйдэл хаах болон номхотгох, өвчин зовлон, зовлон шаналал, барцад арилгадаг Бурхан багшийн гүрэм.

Ча сүм дормо

Лус савдгийг аргадаж тахил балингаар өргөл өргөн уншина

Чогжүжалба

Муу заяаны зовлонгоос гэтэлгэж, төрөл тутамд дээдийн номтой учирч гэгээрлийн хутгийг олох ерөөл.

Чогжүмүнсэл

Зүгийн сайн, муу гэмийг арилгах, ажил үйлс бүтээхэд айлтгуулна.

Чойжоо дүгжү

Муу муухай хэл ам, хараал жатга арилгаж, өвчин ад зэтгэр зэргийг номхотгох шашны хариулга заслын том гүрэм хариулга.

Шавдаг дором

Лус савдаг, газар лус баясгахад айлдуулна.

Шалши

Дөрвөн нигууртай догшин сахиус. Хэл ам, хараал, өвчин, ад зэтгэрийг амарлиулна.

Шамбалын ерөөл

Шамбалын оронд төрөх болон төрүүлэх тухайд.

Ширнэн дүддог

Өвчин, ад зэтгэр, муу зөн шинж арилгах, үйлс явдал сайжруулах, шулмын үйлийг номхотгох гүрэм.

Ширнэн-1000

Шуламсын хорлолыг буцаах, гай барцадгүй байлгах

Шишид

Бага харш буюу тухайн гарч буй жилд харшлахыг засах засал

Юм

Өвчин зовлон, лай ланчиг, барцад, саад зэтгэрийг арилгах их адистидтэй билиг бирамидын судар болой.

Юм жайбриндүйсүм

Бурхан багшийн айлдсан сургаал номлолоос хамгийн гол билиг бирамидын үзэл онолыг номлосон нити дөрвөн боть, бум 16 боть, Жадонба нэг боть, нийт 21 боть ном байдаг. Өвчин зовлонгоос гэтэлгэх билиг бирамидын судар болой.

Ямбий дончир

Гарзын үүд хааж буян хишиг тогтооно.