БАГЦААР АЙЛТГУУЛАХ

Бурхан багшаас хойш 2600 орчим жилийн түүхэнд гэгээрсэн бурхад, мэргэд бандида нар шашин амьтны тулд хүмүүн хийгээд хүмүүний амьдралд тохиох элдэв барцад саад, өвчин зовлонг нимгэлэх, энэ насны чухал хэрэгцээ болсон урт нас, эрүүл мэнд, эд таваар сэлтээр элбэг дэлбэг байлгах, товчдоо сэтгэлийн амгаланг байгуулахын тухайд дээдийн номоор аврал гүрэм айлтгуулах зан үйлийг үйлдэж иржээ.


Энэ хугацаанд нэг хэргийн тухайд ч гэлээ олон ном судар зохиогдож хожмын сүсэгтэнгүүд өөрсдийн тусын тулд засал гүрмийн олон ном судраас аль тохирохыг сонгож уншуулах, олон давтан уншуулах эсвээс олон номыг зэрэг уншуулах ёсон гарсан байдаг.


Иймээс өнөөдөр Гандантэгчэнлин хийд тэргүүтэй бусад сүм хийдүүдэд уншигдаж байгаа номуудыг хэрэг, тусаар нь 32 багц болгож эрхэм сүсэгтэн танд санал болгож буй юм.